Тэрбээр хэд хоногийн өмнө Германд очсон бөгөөд ярилцлагадаа " Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас хэн ч ирж надтай уулзаагүй. Зарим нэг хүмүүс надтай ирж уулзан, бэлэг өгч байгаа хэдий ч Монголын Үндэсний олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас Олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон" гэхчлэн ярьжээ.
Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ.
Саид Моллаид ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээхээр болжээ |
|