ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ЗОЧИД БУУДАЛД АМИА ХОРЛОСОН ХЭРГИЙН ТАЛААР ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БААТАРХҮҮ МЭДЭЭЛЖ БАЙНА

2021-08-24,   376

 
 
"БЗД-ийн наймдугаар хороонд байрлах зочид буудалд өчигдөр /2021.08.23/ 17:30 цагийн үед  хүн нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу дүүрэг дэх цагдаагийн газраас хэргийн газарт ажилласан.
 
Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. 
 
Тухайн хоёр амь хохирогчийн хувьд гэр бүлийн харилцаатай, хэд хоносон хүмүүс байсан бол ямар нэгэн байдлаар архидан согтуурдаггүй, цагдаагийн байгууллагаас камерын бичлэгийг шалгахад ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, өмнө нь хонож байхдаа өдөр гараад орой ирдэг байсан" мэдээллийг өглөө. 
 
 Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүслээ.
 
Б.Баатархүү: "Өр зээлийн тухайд урьдчилсан байдлаар яригдаж байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Амиа хорлосон иргэдийн хувьд гэрээслэл гэдэг зүйл яригдаж байгаа.  Тухайн иргэнийг амиа хорлоход нь хүргэсэн гарцаагүй нөхцөл шалтгаан байна уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгана. Гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн" гэв. 
 
Нарны хороололд өндрөөс унаж нас барсан иргэний эхний дүгнэлт гарсан нь урьдчилсан байдлаар сэтгэл гутралтай байсан гэсэн зүйлүүд яригдаж байгаа бол ямар шалтгааны улмаас нас барсан болох нь задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болохыг хэллээ. 
 
Мөн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт 30 настай эрэгтэйг 26 настай хүн архидан согтуурсан үедээ биед нь халдаж, тухайн иргэн газар дээрээ амь насаа алдсан хэргийг үйлдсэн байж болзошгүй 26 настай Г гэгч болон хамт байсан гэрчүүдийг олж тогтоон мөрдөн шалгаж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 

ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ЗОЧИД БУУДАЛД АМИА ХОРЛОСОН ХЭРГИЙН ТАЛААР ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БААТАРХҮҮ МЭДЭЭЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:27:09
    Batnasan: Mash chuhal shvv
Шинэ мэдээ