Өндрөөс унаж амиа алдсан иргэн “сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэжээ

2021-08-24,   258

 
 
 
Өчигдөр /2021.08.23/ 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн байдаг. Ингээд шалгалт явуулахад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг.
 
Харин амь хохирогч БЗД-ийн 1-р хорооны оршин суугч байсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн талийгаачийн ойрын хүний хэлснээр, “тэрээр сүүлийн гурав хоног нойргүй, сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэсэн талаар эх сурвалж мэдээллээ.
 

Өндрөөс унаж амиа алдсан иргэн “сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ