АЛБАНЫ МАШИНЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНЭЭС ИЛҮҮ ҮНЭЭР АВСАН ЗАСАГ ДАРГЫГ ШИЙТГЭВ

2021-08-24,   740

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Иш-Ёндонд холбогдох, албан тушаалаа урвуулж, зах зээлийн үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж, Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Иш-Ёндонд Эрүүгийн хуулийн 22.1.1-22.8.1.2 дахь хэсгийн "Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.
 
Шүүхээс Б.Иш-Ёндонд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 10 сая 880 мянган төгрөгөрөөр торгох ял шийтгэж, төрд учирсэн 17.3 сая гаруй төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ. 
 
Түүний хувьд 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус сумын Соёлын төвд 5 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжийг 10 сая буюу зах зээлийн дунджаас дээгүүр үнээр авсныг тогтоосон төдийгүй 2018 онд ЗДТГ-ын албан хэрэгцээнд "Тоёота прадо - 120" загварын автомашиныг зах зээлийн үнэлгээнээс илт давуу үнээр буюу 32 сая төгрөгийн үнэтэй машиныг 49.5 саяар худалдан авч албан тушаадаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон. 

АЛБАНЫ МАШИНЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНЭЭС ИЛҮҮ ҮНЭЭР АВСАН ЗАСАГ ДАРГЫГ ШИЙТГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ