Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

2021-08-25,   712

Өнөөдрийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх танилцуулгыг хийсэн байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улс даяар улбар шар түвшинд ажиллаж, амьдрах юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ. 
 
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ