65-аас дээш насныхны гуравдугаар тунд Фпайзер вакцин хийнэ

2021-08-26,   663

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хичээл сургалт эхлэхтэй холбоотой хүүхдүүдэд шинжилгээ хийх үү?
 
-Хичээл эхлэхтэй холбогдуулан тандалт хийж, түүврийн байдлаар шинжилгээ авна. Тэрнээс биш хүүхэд болгоноос толгой дараалан шинжилгээ авахгүй. Хүүхдийн хамраас заавал шинжилгээ авах шаардлагагүй. Бага насны хүүхдээс шинжилгээ авахдаа залгиураас авч болно.
 
-Хүүхдүүдийн өвчлөл хэр байгаа вэ?
 
-Хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 30 хувьд нь байна. Вакцинжуулалттай холбоотой 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурсан. Харин 5-11 настай хүүхдийн өвчлөл 40 хувиар нэмэгдсэн нь вакцинжуулаагүйтэй холбоотой.
 
-Ерөнхий сайд вакциныг төлбөртэй болгоно гэж мэдэгдсэн. Үүний судалгаа хэр явж байгаа вэ?
 
-Одоогоор Засгийн газраас төлбөртэй хийж байгаа судалгааны дүн гараагүй байна. 
 
-Гуравдугаар тун хийж эхэлсэн. Нийтэд гуравдугаар тун хийх үү?
 
-Гурав дахь тунгийн нөөцийг бүрдүүлж, татан авалт хийгээд явж байна. Гурав дахь тунг үнэ төлбөргүй хийнэ. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянган иргэнд  гуравдугаар тун хийхээр нөөцөө бүрдүүлсэн. Гурав дахь тунд дан Фпайзер вакцин хийнэ.

65-аас дээш насныхны гуравдугаар тунд Фпайзер вакцин хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-02 17:15:48
    Зочин : Одоо эх орны минь газар. Нутгийг зарсан хэрэгт буудан алах ял өгөөд бүх насаар нь хорих ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 09:41:07
    qwerty: "Хамгийн гол нь сайд таны албан тушаалтай хамтран ажилах бол миний хамгийн гол зорилго байгаа" - гэдэг цаад хятадын хэлсэн үгэнд хамаг үчир оршноо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 03:58:58
    Oogii: Turiin alband dahij hezeech ajiluulahgui bolgo. Zuil angiin uurchilj tohiroh yaliin uuruulerei. Enkhsaihanaas gadan olon uls turchid nutgaa zarsan bgaa bugdiin olj il garga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 03:57:57
    Oogii: Turiin alband dahij hezeech ajiluulahgui bolgo. Zuil angiin uurchilj tohiroh yaliin uuruulerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 17:36:47
    Иргэн: Ямар муухай хулгайч вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 14:20:06
    Хүрлээд: Хүрэлээ хүүрээ мэдээ шахаа болио
Шинэ мэдээ