ТОКИО 2020: Өнөөдөр Монголын байт харваа болон жүдогийн тамирчид өрсөлдөнө

2021-08-27,   333

Тус наадмын зургаан төрөлд манай 11 тамирчин өрсөлдөх бөгөөд өнөөдөр байт харвааны тамирчин Х.Мөнхбаатарын тоглолтоор эхлэх юм. Тодруулбал, Х.Мөнхбаатар өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргэнээ сорих юм. Түүний дараахан жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10.30-13.30, 16.00-18.40/ "Nippon Budokan" ордны дэвжээнд ур чадвараа сорин барилдана. Түүнчлэн энэ өдрийн  14.00-17.00 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөх хуваарь гарчээ.


ТОКИО 2020: Өнөөдөр Монголын байт харваа болон жүдогийн тамирчид өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ