Б.Баасанцогт “худал” намтар зохиож, хуурамч түүхээр амьдарч байжээ

2021-03-17,   1001

Дуулианы эзэн хуульч Б.Баасанцогт өөрийн ажлын түүхийг өнгөрсөн хугацаанд худал зохиож, хуурамч түүхээр амьдарч байжээ.

Тодруулбал, тэрбээр Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч бөгөөд танилцуулга дээрээ 2005-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр ажиллаж байсан хэмээн бичсэн байдаг.
Харин дуулиант бичлэг задарсны дараа энэхүү мэдээллээ устгасан байгаа юм. Үнэндээ Б.Баасанцогт 2004-2008 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгчийн туслах буюу нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна.

Эхний бичлэг задрах үед Б.Баасанцогт “Бид гэр бүлийн найзууд” хэмээн тайлбар хийсэн ч хоёрдахь бичлэгээр худал болохыг нийтээрээ мэдсэн. Ингээд зогсохгүй “Би Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаггүй, А.Гансүхтэй хамаагүй” гэсэн ч ганц хонолгүй ажлын үнэмлэх нь дэлгэгдсэн. Дараахан нь ҮАБЗ-ийн дарга А.Гансүх ч Б.Баасанцогтыг өөрийг нь сайдаар ажиллаж байх үед МИАТ ТӨХК-д ажиллаж байсан, танина, мэднэ гэдгээ хэлсэн юм.

Б.Баасанцогт өөрийгөө улстөрийн “зодоон” дунд хэлмэгдлээ хэмээн матрын нулмис унагасан ч яг үнэндээ улс төрийн хэрэг төлөвлөгч гэдэг нь баримтаар илчлэгдсэн. 

“Өөрөөр унасан хүүхэд уйлдаггүй” гэгчээр Б.Баасанцогт хуурамч түүхээр худал ярьж яваад “олон хавар нэгэндээ” гэдэг л түүнд болсон юм даг уу даа.


Б.Баасанцогт “худал” намтар зохиож, хуурамч түүхээр амьдарч байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ