Тагнуулын байгууллагынхан уг мөрдлөгийг хийх явцдаа Б.Мөнхжин сайдыг гэм буруутай болохыг нотолсон баримт олж чадвал тэрбээр Эрүүгийн хуульд заасны дагуу “Гурван жил хүртэлх хугацаагаар нийтийн ажил эрхлэх эрхээ хасуулах эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял”-аар шийтгүүлэх аж.
Засгийн газрын нууц хуралдаанаар “Монгол Улсын төрийн далбааг ашиглах зөвшөөрөл олгодог үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан” аж. Гэтэл уг шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд задруулах ажлыг Б.Мөнхжин сайд хийсэн байж болзошгүй хэмээн ТЕГ-аас үзэн шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг нууц задруулсан хэргээр ТЕГ-аас шалгаж эхэлжээ |
|