Том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарчээ

2021-08-30,   423

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Оптын зам” гэдэг газар автозамын зорчих хэсэгт том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарсан тухай дуудлагыг Онцгой байдлын алба  энэ 29-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан байна. 
 
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Замын-Үүд дэх Гаалийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд 6 км замыг туулан 16:45 цагт очиход БНХАУ-ын хилийн боомтоос  Гаалийн хяналтын бүсийн чиглэлд арьс ширний үйлдвэрт ашиглагдах 6 нэр төрлийн 8 сав баглаа, боодолтой химийн бодис ачиж явсан иргэн А-гийн жолоодож явсан SX4254 загварын том оврын ачааны автомашины ачаа нурсан байсан бөгөөд ачааг шилжүүлэн ачсан.

Том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-29 23:41:40
    Зочин: Хэнч итгэмээргүй зохиол найруулж тавьчихаад хүмүүсийг хэлс хэрэгт татаад ял эдлүүлээд 3 хүний цаана хичнээн хүүхэд, эх хүн тарчилж зовж шаналж байгааг мэддэг болов уу? Ингэж нүгэл хурааж байхаар илрүүлж чадахгүй бол чадахгүй л гээд сууж байхгүй дээ.
Шинэ мэдээ