“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ ЧАДАМЖИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА

2021-08-30,   409

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын гэрчилгээ эзэмшигч 16 дахь аж ахуйн нэгж болсон. Үүний хүрээнд ХАБЭА-н мэдлэг олгох 11 төрлийн сургалтаа чадамж, хандлагыг хослуулан шинэчлэх шаардлага тулгараад байна. Сургалтын хөтөлбөр боловсруулахын тулд ХАБЭА-н сургалтын багш нар болон,  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 30 гаруй багш нар, үйлдвэрийн ХАБЭА-н  инженерүүд танхим цахим хосолсон онол арга зүйн 3 өдрийн сургалтанд хамрагдлаа. Сургалтын үеэр олж авсан мэдлэгээ ашиглан сургагч багш нар хамтран 1 сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр шинээр боловсруулах юм.
   Коронавирусын тархалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад ХАБЭА-н сургалтуудыг цахим хэлбэрт шилжүүлэн мэдлэг олгох E-learn цэсийг дотоод сүлжээнд байрлуулан ажилчдад нээлттэй байдлаар түгээж байна. Мөн E-test цэсээр орж хүссэн цагтаа мэдлэгээ дээшлүүлж, шалгуулах боломжийг бүрдүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сургалтуудаар ажилтнуудад 10%-ийн мэдлэг олгодог байсан бол чадамжид суурилсан сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажилтны олж авах мэдлэг 80% болж өснө гэсэн урьдчилсан тооцооллыг хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс гаргажээ. 
 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ ЧАДАМЖИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ