М.Чингисхаан ХЭНТИЙ аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэллээ

2021-08-30,   526

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн  сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна. 
 
Тэгвэл УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нийгмийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан хэмээн нэрлэсэн М.Баасанжаргал нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ "Хэнтий аймгийн СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО~нд талархлаа. Гарын үсэг цуглуулах маягтаа албан ёсоор авлаа" гэжээ. 
 
Хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цугуулснаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ. Сонгуулийн төв байгууллага есдүгээр сарын 6-ны дотор бусад нам, эвслүүдтэй зэрэгцэн бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах юм.
 
 Хуулиараа бие даан нэр дэвшигчдэд дараах шаардлага тавигдаж байгаа.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:
 
 Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
 Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
Нэр дэвшигчийн намтар
Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Бие даан нэр дэвшигчийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар
Үндэсний аудитын газраар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр
Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт
Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.
 

М.Чингисхаан ХЭНТИЙ аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ