Өчигдөр цахим мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргана гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар твиттер хуудаснаа "Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ. Манай намд элсэхээр нь Увсад аваачиж дадлага хийлгэнэ ээ" хэмээн жиргэсэн байна.
Ч.Хүрэлбаатар гишүүн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг "нохой" гэв |
|