Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож гэмтээжээ

2021-08-31,   626

Батлан хамгаалах яамны харъяа нэгжид Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож танхайрчээ. 
 
Тодруулбал,  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид, бүжигчид энэ сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар руу зугаалахаар явжээ. Гэвч амралтад очсон тэд архидан согтуурсны улмаас 41 настай дуучин, цэргийн ахлагч Б 25 настай эмэгтэй дуучин У-г зодож, хүнд гэмтээсэн байна. Хохирогч бүсгүй мөн л ахлагч цолтой байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, гэмтлийн зэргээ тодорхойлуулж,  Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчээ.
 
Гэвч Цэргийн дуу бүжгийн чуулгын хормейстер багш А.Ариунзаяа цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүй уг хэргийг хав дарах тушаал буулгасан тухай эх сурвалжууд бичиж байна.  А.Ариунзаяа нь  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тушаалаар томилогдсон нэгэн юм
 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ