Хан-Уул дүүргийн 14-р хороо Төв аймаг явах зам дагуу барилга барьж байсан иргэд архидан согтуурч, нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн харьяат 42 настай эрэгтэй, хамт архи уусан гэх 36 настай эрэгтэй Ө-гийн толгойн тус газарт хутгаар зүсэж, биед нь хүнд хохирол учруулаад зугатжээ.
Улмаар гэмт этгээдийг Хан-Уул дүүргийн бугын ам постоос олж бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Барилга барьж байсан иргэд согтуурсан үедээ нэгнийгээ хүнд гэмтээжээ |
|