Хурдан удмын 20 адуу, 30 үхрээ 80 сая төгрөгөөр үнэлсэн Хэнтийн Засаг дарга намаасаа УИХ-д нэр дэвших тийзээ авлаа

2021-09-02,   465

Олон нийтийн анхаарлыг төдийлөн татахгүй байгаа нэг зүйл бол нөхөн сонгууль. Хоёр жил дарааллан үргэлжилсэн сонгуулийн үйл ажиллагаанаас иргэд залхаж эхлээд байна. Гэсэн ч хуулийн дагуу ирэх сарын 10-нд УИХ-ын нөхөн сонгуулийг хийхээр товлосон. Энэ дагуу намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийгмийн сүлжээнд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү, улстөр дэх хуучин дүр Э.Бат-Үүлтэй өрсөлдөх болсон талаар санал сэтгэгдлүүд хөвөрч байна. Тэгвэл энэ зуур Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын нутагт МАН-аас хэн нэр дэвших вэ, гэх асуулт анхаарал татаж байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын удирдлагуудаас "мандат" авч УИХ-д нэр дэвшихээр болсон хүн бол Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй. 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байгаа юм. Залуу боловсон хүчин гэдгээс өөр гуншингүй Ц.Идэрбатын ХОМ-ийг хүргэе. Ц.Идэрбатынх жилийн 60 гаруй сая төгрөгийн орлоготой. Тэрбээр 266 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшин, хоёр үйлчилгээний газар, өвөлжөө, хаваржаатай гээд юм юмны захтай Засаг дарга. 24 сая төгрөгийн үнэлгээтэй Lexus маркийн машинтай, гурван байршилд өмчлөх эрхтэй газартай. Түүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл нь эрхэм Засаг ноён хурдан удмын 20 адуу, 30 үхрээ 80 сая төгрөгөөр үнэлжээ.
Хурдан удмын 20 адуу, 30 үхрээ 80 сая төгрөгөөр үнэлсэн Хэнтийн Засаг дарга намаасаа УИХ-д нэр дэвших тийзээ авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ