“ТОКИО 2020” Зуны Паралимпын наадамд манай улсын 11 тамирчин өрсөлдөж байгаа. Үүнд Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кгийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 49-кгийн жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлээд дараалаад гарч эхний тулаанаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.
Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө. Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна.
Токио-2020: Өнөөдөр манай дөрвөн тамирчин хүч үзнэ |
|