Өнгөрсөн даваа гариг буюу наймдугаар сарын 23-ны өдөр Увс аймагт найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барьсан гэх харамсалтай хэрэг гарсан.
Уг хэрэгтэй холбогдуулан ISEE.mn сайт тодруулга мэдээлэл бэлтгэжээ. Хэргийн талаар албаны эх сурвалж “Хэргийн газарт бага насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Охины ар гэрээнхэн мэдүүлэхдээ кино болон бичлэг их үздэг байсан. Тиймээс үзсэн харсан зүйлээ дуурайж хийх гэж байгаад ийм золгүй байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Түүнээс гэр бүлийн маргаан, хэрүүлгүй байсан” гэсэн байна.
Найман настай охин бичлэгээр үзсэн зүйлээ туршиж, амиа алдсан байж болзошгүй |
|