Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар энэ 5-ны өдрийн 12:00 цагийн орчим 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас ДОЛООН НАСТАЙ хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгчээ.
Сураггүй алга болсон долоон настай хүүг эсэн мэнд олж аавд нь хүлээлгэж өглөө |
|