Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүгч томилдог эрхээсээ татгалзаж байна

2021-09-06,   451

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийж байна.  Мэдээллийн үеэр ЕТГД Я.Содбаатар шүүгчийг Ерөнхийлөгч томилдог эрхээсээ татгалзаж байгаа тухай мэдээлэв.
 
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм.
 
 Мөн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ" гэлээ. 

Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүгч томилдог эрхээсээ татгалзаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ