Өчигдөр өдрөөс эхлэн Шадар сайдын ах захилан хийж, хөрөнгөжиж байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан юм.
Улмаар Шадар сайдын ахаас болж хохирсон гэх компаниас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаад байв. Гэвч гэнэтхэн хэвлэлийн хурлыг цуцалсанаа А гэх компаниас мэдэгдсэн юм.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан хууль хүчнийхэнд нөлөөлж төрсөн ах лам нь залилан хийж бусдыг дээрэмдэж хөрөнгөжиж байгаа гэх асуудлаар хохирогч А компаниас 2021 оны 9 сарын 7 ны өдрийн 11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийх зар тараагаад байсан юм. Гэвч хурал тодорхой бус шалтгаанаар цуцлагдсан нь хардлага дагуулж байна.
Шадар сайд С.Амарсайханы ах залилан хийж, хөрөнгөжиж байгаа юу? |
|