Цагаан идээ хүргэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

2021-09-08,   732

Наймдугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэх газар иргэн Ц гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд мөн сарын 21-ний өдөр ирүүлжээ.
 
Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц/45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг өчигдөр буюу есдүгээр сарын 07-ны өдөр  “Эрхэтийн хавцал”, “Ёлын хясаа”, “Ар тогоотын-Оруулга” хүртэл явганаар 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр/2021.09.08/ өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
 
Эх сурвалж: ОБ

Цагаан идээ хүргэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ