“Прадо-78” машин уулын уруу өнхөрч, нэг зорчигч амиа алджээ

2021-09-09,   609

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, “Угалзын-Ам” гэдэг газарт зорчиж явсан “Прадо-78” загварын суудлын автомашин уулын уруу өнхөрч, нэг зорчигч автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан очиж, талийгаач 29 настай эмэгтэй Ж-гийн цогцсыг гаргаж, сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

“Прадо-78” машин уулын уруу өнхөрч, нэг зорчигч амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ