Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Эр хүнд алдах үе бий. Багаас нь хасах бус өөр арга хэмжээ авах хэрэгтэй байлаа

2021-09-09,   981

Монголын Боксын холбооны хурлаар  удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ын сонгон шалгаруулалт болон шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргасан. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаагаас энэхүү шийдвэрийн талаар байр суурийг нь тодрууллаа.
 
Тэрээр "Миний хүү өчигдөрхөн л дэлхийн аваргад явна гээд бэлтгэлээ хийж байсан юм. Гэтэл ийм нэг муу явдал болчихлоо. Би ч мөн энд "Чи олон жилийн хөдөлмөр, үр дүнгээ өөрөө баллаж байна даа. Ууж, идэж болно гэхдээ  үүнийгээ зөв шингээж чадахгүй юу болж байгаа нь энэ вэ" гэсэн дуугүй л доошоо харан сууж байсан. Хүү минь надад юу гэж муугаа үзүүлэх вэ дээ. Боксын холбооноос энэ үйлдэлд нь багаас хасах бус өөр арга хэмжээ авах нь зүйтэй байсан болов уу. Эр хүнд алдах үе байх шүү дээ” гэлээ.
 
МУГТ Э.Цэндбаатар өчигдөр өөрийн цахим хуудсанд “Өнөөдөр би дэлхийн аваргад орох гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэлээ хийх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнэ” хэмээн дээрх шийдвэрт байр сууриа илэрхийлсэн билээ.

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Эр хүнд алдах үе бий. Багаас нь хасах бус өөр арга хэмжээ авах хэрэгтэй байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ