Короновирусын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, монголчууд бид хүндхэн өдрүүдийг даван туулж байгаа билээ. Саяхан ноён Бондгор нэрээрээ олонд танигдсан дуучин Ц.Амарбаяр тус вирусыг тусаад нэлээд хүндэрч эрчимт эмчилгээнд амьсгалын аппараттай 14 хонож нэлээд хүнд өдрүүдийг даван туулж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа :
ҮХЭХ дэндүү амархан юм
АМЬДРАХ яасан хэцүү юм
Эрүүл хүн 1000 хүсэлтэй
Өвчтөй хүн 1 хан хүсэлтэй
БҮГДЭЭРЭЙ нэгэндээ хайртай байж 1000 хүсэлтэй амьдраарай ЭРҮҮЛ Л БАЙ БҮГДЭЭРЭЙ
гэж уриалсан байна. Ард түмний хайртай хүү энэ муухай өвчинг даван туулаад гараад ирнэ гэдэгт итгэлтэй дүүрэн байна. Хурдан эдгээрэй Ноён Бондгор оо
Ноён Бондгор : ҮХЭХ дэндүү амархан юм АМЬДРАХ яасан хэцүү юм... |
|