Э.Цэндбаатар: Намайг зодсон хоёр ахад гомдол гаргахгүй

2021-09-13,   519

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
 
Э.Цэндбаатар “Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй байна. Энэ шийдвэр нь намайг ДАШТ-д оролцох эрхийг хассан болохоос спортоо орхиход нөлөөлөх зүйл биш. Би боксын спортод хайртай. Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна.
 
Би өөрөө тэдний оронд байсан бол тамирчинд үүнтэй адил сахилга хариуцлага тооцох байсан.
 
Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохол байгаагүй.
 
Би дээд үеийн таван ахтайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн.
 
Намайг зодсон хоёр ахад би гомдол гаргахгүй. Тэр өдрийн маргааш би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас болсон. Би үүнд маш их гэмшиж байна. Шинэ залуу үеийн дүү нарыгаа ДАШТ-д оролцох бэлтгэлд нь туслан дэмжих болно. Тэднийг амжилт гаргана гэдэгт зуун хувь итгэлтэй байна” хэмээв.

Э.Цэндбаатар: Намайг зодсон хоёр ахад гомдол гаргахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 16:04:51
    Зочин: Зарим нэг бацаанууд бараг алгадахад үхэх шахдаг шүү. Энэ дүү шиг хоншоортой байх хэрэгтэй. Ах захаа мэддэг. Даруулга бол байх л асуудал.
Шинэ мэдээ