Таван ханатай гэр шатаж, 50 настай иргэн амиа алдлаа

2021-09-14,   414

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 00:08 цагт хүлээн авчээ.
 
Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:15 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр бүрэн, иргэн Ш-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ. Тус гал түймрийн улмаас иргэн С /50 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Таван ханатай гэр шатаж, 50 настай иргэн амиа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 18:41:27
    Haha: Butehgui gar
Шинэ мэдээ