Т.Ариунаа: Би гэр бүлээ хамгаалахгүй бол өөр хэн гэж

2021-09-15,   3642

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УЕПГ-ын гадна суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
 
МУГЖ дуучин Т.Ариунаа: Манай гэр бүл гуравдугаар сард суулт хийсэн. Суултынхаа үр дүнг зургаан сарын хугацаанд хүлээлээ. Миний хань хонгилын прокуроруудын хонгилоор чирэгдэн орж, хэлмэгдэж, эрх эрх чөлөөгөө боогдуулж байсныг мэдэх цорын ганц гэрч. Энэ бүх зүйлийг тэсэж өдийг хүрсэн. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол өөр хэн гэж. Бидний сэтгэл санаа, эдийн засгийн хувьд 10 жил хохироосон. Хэзээ ирээд хаалга тогших бол, хэзээ ирээд нөхрийг минь хорих бол, хэзээ гаргах бол гэсэн айдас цөхрөлийн дунд бидний гэр бүл, аав ээж, ах дуу хамаатан садан 10 жилийг өнгөрөөлөө. Манай гэр бол зөвхөн нэг жишээ. Бид шударга ёсыг хүсэж байна. Хууль бус аргаар бусдын юмыг булааж байгаагийн үнэн мөнийг яагаад тогтоохгүй байна вэ? Бид гомдолтой байна. Хэзээ хонгилын прокуроруудаа цэвэрлэх юм бэ? 20 жилийн хөдөлмөрийг минь булааж авчихлаа. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл суулт хийх болно.
 
"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж: Намайг 10 жилдээ  шалгаж байна. 14 удаагийн шүүх хурлаар орж 409 хоног цагдан хоригдсон. Таван зүйл ангиар шалгаж бүгд шүүх дээр очоод цагаадсан. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг дээр хохирогчийн тогтоож чадахгүй байгаа зүйлийг  Баянзүрх дүүргийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан  өнөөдөр УЕПГ-ын хэлтсийн дарга болсон Цоодолын Батболсон хийсэн. Иймээс прокурорын байгууллага Ёсзүйн хорооныхоо хурлыг хийж, прокурор Ц.Батболд нарын таван прокурорыг ажлаас нь чөлөөлж, намайг залилж 25 тэрбум төгрөгийн  хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг тавьж байна. Шаардлагыг биелүүлтэл прокурорын байгууллагын гадна хугацаагүй суулт зарлана.

Т.Ариунаа: Би гэр бүлээ хамгаалахгүй бол өөр хэн гэж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-02 09:36:56
    Бахархагч: Мундаг залуу шүү. Сайн сайхныг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-01 21:40:02
    Шүтэн бишрэгч: yoo bi tanii jinken fan
Шинэ мэдээ