Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг БТСУХ-нд хүлээлгэн өглөө

2021-09-16,   397

Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гарсантай холбоотой үйл явдлууд өрнөсөөр байна. 
 
Тухайлбал өчигдөр Э.Цэндбаатарыг шигшээ багааас хөөх шийдвэрийг эсэргүүцэн нэр бүхий зарим иргэд цахим орчинд Э.Цэндбаатарыг дэмжигчдийн групп нээж,  Спортын төв ордны урдаас Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах болон цалингийн нөхөн олговор олгохыг шаардаж, иргэдээс гарын үсэг цуглуулж байсан билээ.
 
Тэгвэл Э.Цэндбаатарыг өнөөдөр  “Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг Биеийн тамир, спорт улсын хороо /БТСУХ/-ны холбогдох хүмүүст  Э.Цэндбаатарыг ДАШТ-нд оролцуулах тухай иргэдийн гарын үсэг бүхий хүсэлтийг хүлээлгэн өгчээ.
 

Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг БТСУХ-нд хүлээлгэн өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ