SM medical эмнэлэг бэлэг эрхтэн томруулах болон хамрын таславчийн муруй арилгах мэс засалд орсон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тухайн иргэний хувьд энэ сарын 4-нд SM medical эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд тухайн өдрөө нас баржээ. Талийгаачийн хувьд АНУ-д ажиллаж амьдардаг. Хүүхдүүдээ авахаар түр Монгол Улсад ирээд байсан тухай талийгаачийн ах хэвлэлд мэдээлэл өглөө.
“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг эмнэлэгт нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод мөн амь насаа алдаж байсан нь 2019 онд юм.
SM medical эмнэлэгт бэлэг эрхтэн томруулах хагалгаанд орсон иргэн нас баржээ |
|