“Алтай констракшн” Э.Цэндбаатарт 50 сая төгрөг хандивлахаар болжээ

2021-09-17,   707

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг байртай болгох хандивын аян өрнөж байгаа билээ. Улс төрч Д.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 сая төгрөг өгөхөө мэдэгдэн, эл аяныг эхлүүлсэн.
 
Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн удирддаг “Алтай констракшн” Э.Цэндбаатарыг байртай болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд 40 сая, ДАШТ-ий зардалд нь 10 сая төгрөг хандивлахаар болжээ.
 
Энэ талаар “Энэ хүүг бид дэмжинэ ээ. Алддаггүй хүн байдаггүй юм. Хүсэлтийг шийд Холбоо болон бусад нь. Дэлхийн аваргын зардалд 10.000.000 сая, байр авахад нь 40.000.000 сая төгрөгний асуудлыг “Алтай Констракшн” ХХК шийднэ. Монгол хүү Монголоороо бахархах цаг энүүхэнд шүү. Дэлхийн аваргыг аваад ирээрэй хүү минь” гэжээ.

“Алтай констракшн” Э.Цэндбаатарт 50 сая төгрөг хандивлахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-02 10:48:50
    Зочин: Африк хүн Африкийн замаар яаж ордогийг Монголд зааж бноо!!!
Шинэ мэдээ