Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д “Цахим үндэстэн-Digital Nation21” үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш зохион байгуулах гэж буй.
Гэвч уг арга хэмжээ нээлтээ хийсэн өдрөө олноос шүүмжлэл хүртээд байна. Цар тахлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед олныг хамарсан хориотой үйл ажиллагаа зохион байгуулж иргэдээ эрсдэлд оруулсан нь иргэдийг бухимдуулав.
Уг арга хэмжээг Харилцаа холбоо мэдээлэл техонологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хууль зөрчин зохион байгуулсан нь НОК-ийн татгалзсан албан бичгээр ил боллоо.
НОК-оос “ICT Expo” арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон байжээ |
|