Нийгмийн сүлжээнд шатахуун хаанаас авах тухай эрэл сурал, шатахуун авахаар очирлож байгаа автомашинуудын уртаас урт цуваа, шатахуун литрээр зарж байгаа зураг.... Энэ бол Монголын өнөөдрийн асуудал...
Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас "Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл 28 хоногийн нөөц хаачив!!
Нөөц байсаар байхад импортлогчид крантаа хааачихав уу? Эсвэл Ашигт малтмал, газрын тосны газраас буруу мэдээлэл өгөв үү? Ямар учраас шатахууны Монголчуудын ЗОВЛОН болчихов??
Импортлогчдын зүгээс өнгөсөн хоёрдугаар сараас алдагдал хүлээж эхэлсэн талаар мэдэгдсэн. АИ-92 шатахууны өртөг үнэ нь 2070 төгрөг байгаа ч бид 2050 төгрөгөөр худалдаж байгаагаа нийгмийн хариуцлага хэмээн тодотгосон. Гэхдээ энэ сараас үнэ өсөж болзошгүй гэдгийг өнгөрсөн сард тэдний зүгээс сануулсан.
Харин яг одоо шатахуун жинхэнэ утгаараа хомсдоод байна. Энэ хомсдолын үр дүнд шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг таашгүй.
Оросууд крантаа хаасан уу эсвэл импортлогчид уу? |
|