Яагаад шатахууны хомсдол үүссэн талаар тайлбар өглөө

2021-09-21,   602

Шатахууны асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж байна.  
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ92 автобензин хэрэглэдэг. Бид хэрэглээгээ хэвийн байлгахын тулд БНХАУ-ын Чайна Ойл компанитай Петровис, Сод монгол, Шунхлай, Магнай трейд, Лекс Ойл гэсэн таван ААН гэрээ хийж, мөнгөө шилжүүлсэн байсан. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-ын Роснефть компаниас 10 дугаар сарын 01 хүртэл үлдэгдэл шатахуунаа нийлүүлэх боломжгүй гэсэн мэдэгдлийг өгсөн. Яг үүнтэй давхцаад БНХАУ-ын ачаа эргэлтийн ачааллаас үүдэн 09 дүгээр сард шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн мэдээ ирсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн ААН-үүд хязгаарлалт хийсэн.
 
Манай улсаас таван ААН Хятадын Чайна Ойл компанид 1037 вагоны мөнгө төлж, ачигдахыг хүлээж буй аж. Тиймээс манай улсаас БНХАУ-д төмөр замын ачаа тээвэрт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна" гэлээ

Яагаад шатахууны хомсдол үүссэн талаар тайлбар өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ