NoNaadam хөдөлгөөнийхөн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв

2021-09-22,   716

NoNaadam хөдөлгөөнөөс Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
 Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн 08 дугаар сард Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар, наадам зохион байгуулсан зарим аймгийн удирдлагуудыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлжээ. Тэдний энэ шаардлагыг ойрын хугацаанд биелүүлэхгүй бол тус хөдөлгөөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Мөн тус хөдөлгөөнөөс иргэдийг эрх чөлөөгөө хэтрүүлсэн хэмээн басамжлан доромжилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрыг огцрохыг шаардаж байна.

NoNaadam хөдөлгөөнийхөн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-23 12:23:32
    Монгол эр: Үзэүзэлцэнэ шүү
Шинэ мэдээ