Нүхэн жорлонд унасны улмаас зүрх нь зогссон нэг настай хүүхдийн амийг аварчээ

2021-09-22,   488

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагт иржээ.
 
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход нэг ой гурван сартай эрэгтэй Б нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргажээ. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
 
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Нүхэн жорлонд унасны улмаас зүрх нь зогссон нэг настай хүүхдийн амийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-23 14:50:40
    Зочин: Юун цахим үндэстэн сда нүхэн жорлонгоосоо салаагүй байхад хуцдаг хулгайч вэ оюука.
Шинэ мэдээ