ШӨХТГ-аас ШТС-уудад хязгаарлалтаа зогсоохыг шаардлаа

2021-09-22,   486

Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна. Энэ үйлдэл нь:
 
 -Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг
 
 -Хэрэглэгчийн тухай хуулийн 7.12 дугаар зүйл
 
 -Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг
 
 -Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг зөрчиж байна. 
 
 Тиймээс шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг ШААРДАЖ байна.

ШӨХТГ-аас ШТС-уудад хязгаарлалтаа зогсоохыг шаардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-04 22:41:49
    On : Daanch d mongol er hun. . .
Шинэ мэдээ