Мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь Их аварга “Ёкозүна” Хакухо М.Даваажаргалын өвдөгний бэртэл эдгэхгүй байгаа тул зодог тайлах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гараад байна.
Хакухо М.Даваажаргал өдгөө 36 настай бөгөөд 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүүлж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмо бөхийн олон дээд амжилтын эзэн болсон нэгэн юм. Тэрээр сүмо бөхийн дэвжээ эзэмших хүсэлтэй тул, 2019 онд Японы Улсын иргэншилтэй болсон гэдэг.
Энэ талаар Япон судлаач Д.Төмөрбаатар өөрийн цахим хуудаснаа "Оозүмо (Их сүмо) хэмээх мэргэжлийн сүмогийн түүхэнд байгаагүй олон рекордын эзэн, сүмод 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлийн улмаас цаашид барилдахад хүндрэлтэй болсон тул зодог тайлахаар шийдвэрлэсэн байна. Сэтгэл хөдөлгөсөн, сүмо сонирхогчдыг баярлуулсан хүчирхэг, дайчин, уран сайхан барилдаан, Монгол Японы найрамдал, хамтын ажиллагаанд оруулж буй их хувь нэмэр, энэ бүхэнд тань баярлалаа. Олон сайхан шавь төрүүлж, он жилүүдэд хуримтлуулсан туршлага мэдлэгээ сүмогийн хөгжил дэвшилд зориулан ажиллахыг хүсэн ерөөе!!!" гэсэн байна.
М.Даваажаргал зодог тайлах уу? |
|