Нийслэлийн СХД-ийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 61-ийн гарам явах авто замд автомашины осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ.
Тодруулбал энэ сарын 26-ны өдрийн 14:14 цагт “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн З /49 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг Онцгой байдлын албаныхан 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Мөн “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай Б /27 настай, эрэгтэй нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ
“Хүй долоон худаг”-аас 61-ийн гарам явах авто замд автомашины осол гарч нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ |
|