Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзахаар болжээ.
Уг нь өмнө нь уулзах тов гаргаад байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм. Үүнээс үүдэн тэрбээр "Токио Олимп дууссаны дараа Монголын Олимпын Хорооноос холбогдож “Монгол Улсдаа шууд ирээрэй, МУ-ын Засгийн газар хүлээн авч баяр хүргэж хүндэтгэлийн ёслол хийх болно” гэсэн мэдээг дуулаад баяр хөөртэй ирсэн боловч юу ч бололгүй 10 хоног өнгөрсөн. Монголын Засгийн газраас ямар ч цалин урамшуулал юу ч олгогдоогүй. Медалиа өвөртлөөд ирэхэд нь угтан авч баяр ёслол хийнэ гэж байсан юм, яг тодруулбал наймдугаар сарын 13-нд Засгийн газар хүлээн авч баяр хүргэнэ гэсэн байсан ч тэр өдөр юу ч бололгүй би зочид буудалдаа гайхаж хоцорсон. Амжилт гаргасан бусад Монголынхоо тамирчдад би та бүхнийхээ адил чин зүрхнээсээ бахархаж байгаа. Тэдгээр тамирчдад баяр хүргэж шагнал өгч байгааг хараад сайхан байсан, гэхдээ би бас улсынхаа иргэн нь биз дээ гээд сэтгэл маань эмзэглэж гунигласнаа нуулгүй илэрхийлмээр байна" гэсэн юм. Тэгвэл ийнхүү өнөөдөр Монгол Улсын Засгийн газар тамирчдаа хүлээн авч, уулзахаар болжээ.
“Токио-2020” олимпын наадмаас манай улсын тамирчид ганзага дүүрэн ирсэн. Эргэн сануулбал, Э.Содномпилжээ, Саид Моллаеи мөнгөн медаль, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн билээ.
Ерөнхий сайд Саид Моллаеин гомдлыг тайлна |
|