Тамирчин, дасгалгалжуулагч, шүүгч нарыг 10-120 сая төгрөг, орон сууцаар урамшууллаа

2021-09-27,   480

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио-2020 олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан тамирчдад Засгийн газрын шагналыг гардууллаа.
 
 Пауэрлифтингийн паралимпын аварга  Э.Содномпилжээд 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг 
Жүдо бөхийн 81 кг жингийн олимпын мөнгөн медальт С.Моллайд 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг 
Жүдо бөхийн 48 кг-ын жингийн олимпын хүрэл медальт М.Уранцэцэгт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг
Жүдо бөхийн 73 кг-ын жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөгийн батламж
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөг
 Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөг 
 Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.
 Боксын тэмцээний шагналт V  байр эзэлсэн Э.Цэндбаатар,  Чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Б.Хонгорзул, Чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Ц.Намуунцэцэг, Жүдо бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Н.Алтанцэцэг нарт тус тус 20 сая төгрөгөөр шагнан урамшуулсан юм. 
Мөн олимпын наадамд анх удаа оролцсон 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй багт 30 сая төгрөг,  Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг, Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, Байт харвааны шүүгч Э.Саруул, триатлоны шүүгч Б.Цагаанбаатар нарыг тус тус 10 сая төгрөгөөр урамшууллаа. 
 

Тамирчин, дасгалгалжуулагч, шүүгч нарыг 10-120 сая төгрөг, орон сууцаар урамшууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ