Өнөөдөр Ерөнхий сайд “Токио-2020” зуны олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Тухайлбал, Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллаеи орон сууц, 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардсан юм.
Энэ үеэр С.Моллаеи "Олимпын медальтан, тамирчдыг ийнхүү хүлээн авч, дэмжиж байгаад талархаж байна. Нилээн хэд хоногийн өмнө намайг Герман руу явсан, тус улсаас иргэншил хүссэн гэх мэт олон худал мэдээлэл гарсан. Би Монголын пасспорттой. Монгол иргэншилтэй хэвээр.
Миний хүртсэн медаль бол монголчуудынх. Худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хүсч байна. Зарим үед би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол. Дараагийн Парист болох олимпоос сайхан мэдээ авчрах болно. Бүх зүйлээр дэмжиж, тусалж байгаа бүх монголчууддаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
С.Моллаеи: Би Монголын пасспорттой. Монгол иргэншилтэй хэвээр худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хүсч байна |
|