Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг энэ сарын 27-нд буюу өчигдөр 14:17 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулан унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 6 га орчим талбай шатсан.
Сөгнөгөрт түймэр гарч ЗУРГААН га орчим талбай шатжээ❗❗❗ |
|