Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо.
“Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
Танилцах үдэшлэг, өдөрлөг тэмцээн зохион байгуулахыг хориглов |
|