Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өнөөдрийн байдлаар 2153 хүнээс коронавируст халдвар илэрч, 17 хүн нас бараад байна.
Тэгвэл халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ЭХҮМҮТ-д зөөврийн РЕНТГЕН байхгүй байгаа талаар шүүмжлэлээ жүжигчин Б.Цэцэг нийгмийн сүлжээндээ илэрхийлжээ.
Тэрбээр "Ковидоор жирэмсэн 30 гаруй ээж нас барсан байхад хамгийн чухал зөөврийн РЕНТГЕН Эх нялхасын үндэсний төвийн Эрчимтийн тасагт байдаггүй!!! Ахиад хэдэн ээж үхүүлж байж РЕНТГЕНТЭЙ болгох вэ? Ажилдаггүй амбасын үеийн рентгенээр харсан хэний ч уушиг хав хар л харагдана" хэмээн бичжээ.
Б.Цэцэг: Хамгийн чухал зөөврийн РЕНТГЕН Эх нялхасын үндэсний төвийн Эрчимтийн тасагт байдаггүй |
|