PHOTO PAPARAZZI: Gee өрхийн эмнэлэг дээр сайн дураар ажиллаж байна

2021-09-28,   323

Монгол реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өрхийн эмнэлэг дээрээ сайн дурын ажил хийж байна.
 
Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа "Реппер Big Gee БЗД-ийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.
 
Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй!!! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.
 
Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү!!! Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!!!
 
Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ!!!" хэмээн бичжээ
 

PHOTO PAPARAZZI: Gee өрхийн эмнэлэг дээр сайн дураар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ