Хувийн өш хонзонгийн сэдлээр гэрийнх нь гаднаас цоожилж, шатаахыг завдсан хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 05 цаг 45 минутанд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух "С" нь бага охин "Н", том охин "М"-ийн хүүхдүүдийн хамт 4 үүлээ амарч байх үед бага охин "Н" нь "Ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээснээр цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгаасан нь тогтоогдсон байна.
Хэргийн шалгалтын явцад /урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр/ тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З-гэгч /27 настай, эр/ нь иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хувийн өс хонзонгийн сэдлээр гаднаас нь цоожилж, гэрийг нь шатаахыг завджээ |
|