Таван ханатай гэрт хоёр хүн шатаж нас баржээ

2021-09-30,   334

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:59 цагт Онцгой байдлын алба хүлээy авсан байна.
 
 Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:17 цагт очиж иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
 
Гал түймэрт  52 настай эрэгтэй П болон нэр, нас хүйс тодорхойгүй 1 хүн, нийт 2 хүн өртөж нас барсан. байна.

Таван ханатай гэрт хоёр хүн шатаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ