Гурав хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Хэрлэн голоос олжээ

2021-09-30,   281

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна. 
 
Улмаар энэ сарын 28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олж, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын албанд ирүүлжээ. 
 
Дуудлага мэдээлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн 54 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э-г эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж өнөөдөр өглөөний  07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
 

Гурав хоногийн өмнө гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Хэрлэн голоос олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ