Маргаашнаас жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах шаардлагагүй болно

2021-09-30,   976

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд маргаашнаас нэвтрүүлнэ. 
 
“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжинэ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.
Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг ажээ.
Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.
Мөн иргэн та шинэчлэгдэж буй “e-Mongolia” системээс зээлийн мэдээлэл болон үнэт цаас, хувьцааны мэдээллээс харах боломж бүрдэж байгаа ажээ.
 
 

 


Маргаашнаас жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах шаардлагагүй болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ